Алисон энд Кейт Партнерс ХХК (“AKP”) нь Монгол дахь таны итгэлт хуулийн зөвлөх байхад тохирох туршлагатай хуульчдаас бүрдсэн үйлчлүүлэгч төвтэй хуулийн фирм юм. Манай фирм нь 2020 оны 9-р сард хоёр үүсгэн байгуулагч партнертайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдар 12 хүний бүрэлдэхүүнтэй баг болон өргөжөөд байна.
Хэдийгээр манай хуулийн фирм харьцангуй залуу хэдий ч АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ("USAID"), Их Британийн Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлдэг өндөр нэр хүнд бүхий төрийн бус байгууллагууд, Япон улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд болон Японы томоохон корпорацийн салбар төлөөлөгчийн газар зэрэг олон байнгын үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчидтэйгээ итгэлцэл бүхий тууштай харилцаатай байж, тэдний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хууль зүйн үйлчилгээг үзүүлэхийн төлөө цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулахдаа үргэлж таатай байдаг.
Бид компанийн эрх зүй, худалдаа, хөдөлмөр, иргэний болон эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, M&A, татвар, банк санхүү, цагаачлал, дипломат, уул уурхай, оюуны өмч, үл хөдлөх хөрөнгийн эрх зүй зэрэг хууль зүйн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.