Мэндчилгээ:
Би AKP хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын эрх зүйгээр мэргэшихийг зорьж байна.
Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандаж, аливаа асуудлыг сайтар судалсны үндсэн дээр үйлчлүүлэгчид ойлгомжтой, бодитой шийдэл санал болгохыг эрмэлздэг. Миний хувьд хуульчийн мэргэжлийн хамгийн сайхан нь шинэ сорилт бүрээс суралцаж, хариуцсан асуудлаа амжилттай шийдвэрлэн, үйлчлүүлэгчийнхээ талархлыг сонсох мөч юм.
Гишүүнчлэл, тусгай зөвшөөрөл:
- Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч
- Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
- Үнэт цаасны зах зээлд зөвлөгөө үзүүлэх эрх бүхий хуульч
Мэргэжил, боловсролын байдал:
- Монголын Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, LLB
- Нагояагийн Их Сургууль Хууль Зүйн Сургууль, LLM
Эзэмшсэн хэл:
Судалгааны ажил:
- Магистрын судалгааны ажил: Монгол улс дахь тээвэр зуучийн гэрээний хууль зүйн асуудал
Мэргэжлийн туршлага:
- Гадаад хүний өв залгамжлалын асуудал
- Хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийн төсөл
- Төслийн ажлын хүрээнд маргаантай холбоотой үйлчлүүлэгчийн харилцаа хандлага
ЧӨЛӨӨТ БУЛАН:
- Таны мэргэжилдээ хамгийн их ашигладаг IT tool юу вэ?
- Word, Excel программууд, Zoho mail, Macbook
- Та ажлаа хийхдээ AI ашигладаг уу? Мөн ямар програм хамгийн ихээр ашигладаг вэ?
- Gemini ашигладаг байж байгаад Chatgpt ашигладаг болсон
- Таны ажлаа хийхдээ баримталдаг зарчим юу вэ?
- Цагийн юмыг цаг тухайд нь хийх, сайтар нягтлах, болгоомжтой хандаж, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих
- Таны ажлаа хийхдээ хамгийн их хэлдэг 3 үг эсхүл өгүүлбэр юу вэ?
- Ойлголоо, судлаад эргээд холбогдъё, хуульч Энхжавхлан байна
- Та стрессийг хэрхэн зохицуулдаг вэ?
- Унтах, Даймка найзтайгаа ярилцах, kpop дуу сонсох
- Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
- Тодорхой ажил үүргийг амжилттай дуусгаж, ард нь гарч, to do дээрх ажлыг хаах. Үйлчлүүлэгчийн талархлын үг. Цалин урамшуулал
- Таны бусдад уншихыг санал болгох ном юу вэ?
- Лодойдамба Тунгалаг тамир, Tuesdays with Morrie
- Таны бусдад сонсохыг санал болгох дуу юу вэ?
- Adela "Nicole Kidman", Allday project "Crash"
- Таны бусдад үзэхийг санал болгох кино вэ?
- Таны хобби, чөлөөт цагаараа хийх дуртай зүйл юу вэ?
- Шинэ ногооны үзэсгэлэн орох, ууланд алхах
- Та эрх зүйч, хуульч болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?
- Төслийн менежмент, синхрон орчуулагч, дизайнер, нэвтрүүлэгч