en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Оюуны Инноваци ТББ-с зохион байгуулсан "Шударга ёсны төлөө гүйцгээе" олон нийтийн гүйлтэд амжилттай оролцлоо.

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-06-06
Оюуны Инноваци ТББ-с зохион байгуулсан "Шударга ёсны төлөө гүйцгээе" олон нийтийн гүйлтэд амжилттай оролцлоо.

Хууль зүйн салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой “Оюуны инноваци” ТББ-аас “Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нийгэмд шударга ёсны төлөөх дуу хоолойгоо хүргэх зорилготой тус арга хэмжээнд хуулийн салбарын байгууллагууд, мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл бүхий нийт 300 гаруй оролцогч нэгдсэн байна.

Alison&Kate Partners болон Alison&Kate Finance-с нийт 10 ажилтан тус арга хэмжээнд оролцож, 7 км-ийн зайг амжилттай тууллаа. Хоёр байгууллагаас тус бүр 5 төлөөлөгч нэгдсэн нь байгууллагынхаа идэвхтэй оролцоо, нягт уялдаа холбоог харуулсан илэрхийлэл болов.

Хамт олны идэвхтэй оролцоог үнэлсэн зохион байгуулагч Оюуны Инноваци ТББ-аас www.legaldata.mn сайтын “Алтан багц” үйлчилгээний 6 сарын эрхийг бэлэг болгон гардуулсан нь мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Alison&Kate Partners болон Alison&Kate Finance нь цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, байгууллагын соёл, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллах болно.