en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Каназава их сургуулийн төлөөлөл AKP хуулийн фирмд зочилж, Монголын Хуульчдын холбооны хэлэлцүүлэгт оролцлоо

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-06-12
Каназава их сургуулийн төлөөлөл AKP хуулийн фирмд зочилж, Монголын Хуульчдын холбооны хэлэлцүүлэгт оролцлоо

2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Япон улсын Каназава их сургуулийн профессор, багш нарын төлөөлөл AKP хуулийн фирмд зочилж, үйл ажиллагаатай танилцан уулзалт хийлээ.

Тус уулзалтад AKP хуулийн фирмийн төгсөгчид болох Б.Ариунзаяа, Б.Энхжавхлан, Г.Уянга нар оролцож, өөрсдийн төгссөн сургуулийн төлөөлөгчидтэй уулзсан байна.

Мөн Каназава их сургуулийн төлөөлөл Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан “Япон Улсын гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл ба гэр бүлийн шүүхийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэгт зочноор оролцов.

Хэлэлцүүлэгт Япон Улсын гэр бүлийн эрх зүйн шинэчлэл, шүүхийн тогтолцоо болон хүүхдийн эрхийн хамгаалалт, Монгол–Японы эрх зүйн туршлага зэрэг сэдвээр санал солилцож, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол–Японы эрх зүйн салбарын хамтын ажиллагаа болон академик харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Мөн Nagoya University-ийн фэйсбүүк хуудсанд AKP хуулийн фирмийг CJL Mongolia, Nagoya University болон Kanazawa University-ийн төгсөгч хуульчидтай холбоотой бөгөөд олон улсын чиг баримжаатай үйл ажиллагаа явуулдаг, мөн CJL Mongolia-ийн дадлагажигч оюутнуудыг тогтмол хүлээн авдаг талаар танилцуулсан байна.