АКП Хуулийн фирмийн төлөөлөл Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2026 оны бизнес аялалд оролцлоо.
2026 оны 6 дугаар сарын 4–5-ны өдрүүдэд Монгол дахь Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан танилцах айлчлалд АКП Хуулийн фирмийг төлөөлж Б.Ариунзаяа, Б.Энхжавхлан, М.Төрбат нар оролцов.
Айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд орчимд үйл ажиллагаа явуулдаг Megatech Manufacturing Mongolia LLC (MMM) болон Sainshand Salkhin Park LLC (SSP)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
MMM нь уул уурхайн түүхий эдийг боловсруулан Японы үйлдвэрлэлийн салбарт нийлүүлдэг үйлдвэр бол SSP нь нийт 55 МВт хүчин чадал бүхий 25 салхин турбинтай, бүс нутгийн цахилгаан хангамжид чухал хувь нэмэр оруулдаг салхин цахилгаан станц юм.
Танилцах айлчлалын үеэр оролцогчид компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесс, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцон, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж бүрдлээ.