2020.10.01-ээс эхлэн хувь хүний орлогын албан татварыг хэвийн хэмжээгээр төлж эхэлнэ


2020.08.28-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор Ковид19-ын улмаас эдийн засагт учрах эрсдлийг бууруулах зорилгоор баталсан татвар, даатгалын хөнгөлөлттэй холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд:


· Нийгмийн даатгалын хувь хэмжээг тэтгэврийн даатгал 5 хувь, эрүүл мэндийн даатгал 2 хувь байхаар өөрчлөв. Ингэснээр байгууллага 7 хувь, ажилтан 7 хувь буюу нийт 14 хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг он дуустал төлөхөөр болов.


· Сайн дураар даатгуулагсдын хувьд зөвхөн 7%-иар төлнө.


· Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар он дуустал чөлөөлөгдөнө.


· Харин хувь хүний орлогын албан татварыг холбогдох хууль заасны дагуу хэвийн хэмжээгээр (тухайлбал, цалин хөлсний хувьд 10%) төлж эхэлнэ.


19 views0 comments