СУЛ ЗОГСОЛТ УУ, ГАМШГААС ҮҮДЭЛТЭЙ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН УУ?


Сул зогсолт гэж юу болох, одоогийн үүсэд буй нөхцөл байдал нь сул зогсолт уу, гамшгаас үүдэлтэй хүндэтгэн үзэх шалтгаан уу?

Гол дүгнэлт:

Яг өнөөгийн нөхцөлд тохирсон нарийвчилсан зохицуулалт байхгүй байгаа ч Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан сул зогсолт (56.1) эсхүл хүндэтгэн үзэх шалтгаан (66.1) заалтуудыг өрсөлдүүлж хэрэглэхээс өөр аргагүй байна. Иймд, хөл хорионоос болоод ажилтан ажлаа хийх боломжгүй болсон эсхүл ажил олгогчийн үйл ажиллагаа нь зогссон бол гамшгаас үүдэлтэй хүндэтгэн үзэх шалтгаан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 66.1-ийг баримтлах нь илүү тохиромжтой байна.








30 views0 comments