Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл ба гэрээний хэрэгжилт

Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (Форс мажор) мөн эсэх, үүний улмаас Таны бусадтай байгуулсан гэрээ хэрэгжихэд хүндрэл учирсан эсхүл бүр хэрэгжүүлэх боломжгүй болсон бол хэрхэх вэ гэдэг агуулгаар бэлтгэлээ.

Жишээлбэл, Түрээсийн гэрээний хувьд, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд түрээсийн гэрээний үүргийг хойшлуулах, түүнээс үүсэх алданги, торгууль хүү гэх мэт хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой.

Мөн түүнчлэн Түрээслүүлэгчээс Түрээсийн төлбөрийг тодорхой хэмжээнд бууруулж өгч болно. Ингэснээр, Засгийн газраас үзүүлэх татварын хөнгөлөлтийг эдлэхээс гадна Түрээсийн гэрээний зорилтыг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэх, биелүүлэхэд ач тустай.



29 views0 comments